Нэтфликс: “Stranger Things” цуврал нийт 5 бүлэгтэй

               
2022-02-18 0

Нэтфликсийн хамгийн алдартай цувралуудын нэг болох “Stranger Things” нийт 5 улирал гараад бүрэн дуусахаар болжээ. Цувралыг бүтээгч Даффер “Долоон жилийн өмнө бид “Stranger Things” киноны түүхийг 4-5 улирал үргэлжилнэ гэж таамаглаж байсан” хэмээн ярьжээ.

Тус цуврал нь хэдийн гурван бүлэг гарсан бөгөөд 4-р улирал нь хоёр хэсэгтэйгээр энэ зун нээлтээ хийхээр төлөвлөөд буй. Тодруулбал эхний хэсэг нь 5-р сарын 27-нд, хоёр дахь хэсэг нь 7-р сарын 1-нд нээлтээ хийх юм.

Төвөгтэй нарийн зураг авалт ихтэй гэгдэж буй шинэ улирал нь хэдийн үзэгчдийн хүлээлтийг үүсгэсэн. Есөн скрипт, найман зуу гаруй хуудас, бараг хоёр жилийн зураг авалт дуусаж, үзэгчдийн хүртээл болоход ойртжээ. “Stranger Things”  бол видео тоглоом, зугаа цэнгэлийн парк, түргэн хоолны бүтээгдэхүүн, худалдаа зэргийг багтаасан соёлын томоохон бизнес болж хувирсан билээ. Харин төгсгөлийн бүлгийн тухайд нээлтээ хийх хугацаа нь үзэгчдийн дунд таавар хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ