Товчхон
               

ТАНИЛЦ: Хичээл эхлэх цагт өөрчлөлт орсон 59 сургууль

               
2022-02-18 2

Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтаар хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл авсан. Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн санал асуулгад нийт 7278 хүн саналаа өгсөн юм. Санал, асуулгад оролцогсдын 74.2 хувь нь тус саналыг дэмжсэн бол, үлдсэн 25.8 хувь нь дэмжээгүй байна.

Санал асуулгын дүн болоод холбогдох тооцоо, судалгааг үндэслэн нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулан, зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын А/217 дугаар захирамж гарлаа. Захирамжаар төрийн болон төрийн бус өмчийн  ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөв. Энэ талаар  Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох “Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Нийслэлийн Боловсролын газраас холбогдох тооцоо, судалгааг хийсэн. Анхны судалгаагаар хотын төвийн болон түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай 78 сургуулийг судалгаанд хамруулсан. Тухайн 78 сургуульд суралцдаг 92 мянган сурагчийн зорчих судалгааг хийхэд 25.7 хувь нь хувийн машин болон таксигаар зорчиж байгаа гэх дүн гарсан байна. Ийнхүү тус 78 сургуулиас хамгийн олон сурагч хувийн машин болон таксигаар зорчдог 59 сургуулийг сонгож, гурван цагийн үечлэлд хамрууллаа. Тодруулбал, 21 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 15 сургуулийн хичээл эхлэх цагийг 08:15 байхаар тогтов. Мөн нэг ээлжээр хичээллэдэг 23 сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, ойр байршилтай хоёр сургууль байгаа тохиолдолд эхний сургуулийн хичээл 07:45 цагт, хоёр дахь сургуулийнхыг 08:15 цагт эхлүүлэх зохицуулалт хийсэн байна. Энэ зохицуулалт ирэх даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 21-нээс мөрдөгдөж эхэлнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжид зарим аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, цагийн зохицуулалтад хамаарах ерөнхий боловсролын сургуульд хүүхэд нь суралцдаг ажилтнуудын ажиллах цагийн хуваарьт уян хатан хандаж, дотоод зохион байгуулалт хийхийг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөлөө. Жишээлбэл, хүүхдийнх нь хичээл 09:00 цагт эхэлдэг ажилтны ажилдаа ирэх цагийг 10:00 цаг байхаар дотоод зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.

59 сургуулийг цагийн үечлэлд хуваарилахдаа тухайн сургуулиудын удирдлагуудтай уулзаж, тэдгээрийн саналыг тусгасан гэдгийг Нийслэлийн Боловсролын газраас онцоллоо. Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй  хамтран судалгаа хийж, оргил ачааллын үед ийнхүү зохицуулалт хийснээр түгжрэл 12.5 хувиар буурах тооцоог гаргасан байна. Тус цагийн зохицуулалт нь 2021-2022 оны хичээлийн жил дуустал мөрдөгдөх юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛ ЭХЛЭХ ЦАГИЙН ХУВААРЬ

ДҮҮРЭГБҮССУРГУУЛЬI ЭЭЛЖII ЭЭЛЖ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
1БЗДБҮС – I21-р сургууль 8:15 13:45
2БЗД84-р сургууль7:45 13:15 
3БЗДБҮС – II33-р сургууль7:45 13:15 
4БЗД48-р сургууль 8:15 13:45
5СБДБҮС – I1-р сургууль7:45 13:15 
6СБДӨЗБЛАСургууль 8:15 13:45
7СБДБҮС – II31-р сургууль7:45 13:15 
8СБД6-р сургууль 8:15 13:45
9СБДБҮС – III45-р сургууль7:45 13:15 
10СБД11-р сургууль9:00 
11СБДБҮС – IVБайгаль эх лицей сургууль 8:15 13:45
12СБД2-р сургууль7:45 13:15 
13СБДМонгол Улсын Консерватори7:45 13:15 
14СБДБҮС – VМУБИС – ЕБС7:45 13:15 
15ЧДБҮС – I5-р сургууль7:45 13:15 
16ЧД50-р сургууль 8:15 13:45
17ЧДБҮС – II23-р сургууль7:45 13:15 
18ЧД24-р сургууль 8:15 13:45
19ХУДБҮС – I18-р сургууль7:45 13:15 
20ХУД15-р сургууль 8:15 13:45
21ХУДБҮС – II52-р сургууль7:45 13:15 
22ХУД75-р сургууль 8:15 13:45
23ХУДБҮС-III130-р сургууль7:45 13:15 
НИЙТ149149

                   ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

ДҮҮРЭГБҮССУРГУУЛЬI ЭЭЛЖII ЭЭЛЖ 
 
1БЗДБҮС – IИ-Эс-Эм7:45  13:15  
2БЗДКириллица  9:00   
3БЗДБҮС – IIОюунлаг7:45  13:15  
4БЗД Уудам монгол  9:00   
5БЗДБҮС – IIIШинэ монгол7:45  13:15  
6БЗДТөгсдэлгэрэх 8:15  13:45 
7БЗДБҮС – IVШилдэг  9:00   
8БЗДИх засаг лицей  9:00   
9БЗДБҮС – VЭрхэм баян эрдэм  9:00   
10БЗДГёте 7:45  13:15  
11БЗДБҮС – VIОюуны-Оньс  9:00   
12СБДБҮС – IЛогарифм7:45  13:15  
13СБДҮй цай 8:15  13:45 
14СБДБҮС – IIСант7:45  13:15  
15СБДУлаанбаатар элит 8:15  13:45 
16СБДБҮС – IIIШинэ үе 8:15  13:45 
17СБДБҮС – IVЭрдэмтөгс  9:00   
18СБДСэлбэ  9:00   
19СБДБҮС – VДойче шуле  9:00   
20СБДКинг кидс 8:15  13:45 
21СБДБҮС – VЭрдмийн уурхай  9:00   
22СБДХаан эрдэм  9:00   
23ЧДБҮС – IТусгал  9:00   
24ЧДОлонлог  9:00   
25ЧДБҮС – IIОюут 8:15  13:45 
26ЧДОлонлог эгзэ7:45  13:15  
27ХУДБҮС – IОрчлон сургууль  9:00   
28ХУДХобби сургууль  9:00   
29ХУДБҮС – IIОргил сургууль  9:00   
30ХУДМонгол билиг оюун сургууль  9:00   
31ХУДБҮС- IIIОрхон Хасү сургууль  9:00   
32ХУДБҮС – IVШинэ Монгол Харумафүжи сургууль7:45  13:15  
33ХУДБритиш сургууль  9:00   
34ХУДБҮС -VСакура сургууль  9:00   
35ХУДСолонго Эс Эф сургууль  9:00   
36ХУДБҮС – VIЖет тэмүүлэл сургууль  9:00   
НИЙТ862286 

Жич: Хавсралтад заагдсанаас бусад ерөнхий боловсролын сургуулийн хичээл 08:00 цагт эхэлнэ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ