Товчхон
               

“Шаланз” маркийн автомашины галыг бүрэн унтраалаа

               
2022-02-18 0

Нийслэлийн Онцгой байдлын газарт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 13.46 цагт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраасан байна. Одоогоор хэр их бараа шатсан талаарх мэдээлэл гараагүй байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ