
Нийслэлд буй төрийн болон хувийн хэвшлийн нийт 59 сургуулийн хичээлийн цагийн хуваарийг Даваа гарагаас эхлэн өөрчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдийнх нь ажлын цагийн хуваарьт уян хатан хандахыг нийслэлийн Засаг даргын захирамжид зөвлөмж болгожээ.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Өглөө 09:00 цагт зарим сургуулийн хичээл эхэлнэ. Энэ хуваарьт орсон сургуульд хүүхэд нь суралцдаг бол эцэг, эх нь хамгийн оройдоо 10:00 цагт ажилдаа ирэх, Хөдөлмөрийн хуулиараа найман цагаа гүйцээгээд тарах боломжоор нь хангахыг зөвлөсөн” гэсэн юм.
Хэрэв ажилтан 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарах боломжтой байх зэргээр байгууллага бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтойг өмнө нь мөн мэдээлж байв.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй уг арга хэмжээний үр дүнд түгжрэл 12.5% буурна хэмээн тооцоолсон юм.

0 cэтгэгдэлтэй