Товчхон
               

ТЕГ: Ч.Мөнхбаяр гадаадын тагнуултай хамтарч, санхүүжилт авч байсан

               
2022-02-18 0

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр ТЕГ-аас дайчлан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан ТЕГ-аас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр “Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль бус үйл ажиллагаа таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй явуулсан болно.

Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Түүний гэрт нэгжлэг хийхэд зохих хэмжээний вальют, баримт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэлээ.

Холбоотой мэдээ