
Монголын Үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн мөсөн шагай болон мөсний сур харвааны тэмцээнүүд “Асем Вилла” хотхоны хажууд Туул голын мөсөн дээр үргэлжилж байна.
Өвлийн наадмын мөсний шагайн харвааны төрөлд 12 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 126 харваач багийн болон цуваа харваанд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Энэ харваанд дархан мэргэн хоёр, хошой мэргэн гурав, улсын мэргэн 30, спортын мастер цолтой 20 гаруй тамирчин оролцож байна.

Харин мөсний сур харваанд мөн 21 аймаг, 9 дүүргийн 426 тамирчин багийн болон цуваа харваанд цэц сорин өрсөлдөж байна. Энд улсын мэргэн тав, спортын мастер цолтой 48 харваач оролцож байна. Өчигдөр цуваа харваагаар эхэлсэн мөсний сурын багийн харвааны медальт тамирчид өнөөдөр тодрох юм.
Тус наадмыг үзэж сонирхох иргэдэд Спортын төв ордоноос нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчилж байна. Спортын төв ордноос автобус 08.00, 10.00, 14.00, 15.00 цагт хөдөлж, “Асем Вила”-гаас 11.00, 12.00, 16.00, 18.00 цагт буцаж хөдлөх юм.


0 cэтгэгдэлтэй