В.Путин: ОХУ-Беларусийн цэргийн хамтарсан сургууль хэнд ч аюул занал учруулахгүй

               
2022-02-19 0

ОХУ-Беларусийн цэргийн хамтарсан сургууль нь цэвэр хамгаалалтын шинж чанартай бөгөөд хэнд ч аюул занал учруулахгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкотой баасан гарагт Кремльд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Мөн хоёр орны Батлан хамгаалахын яам сургуулилалтын зорилго тэргүүтэй бусад  мэдээллийн талаар урьдчилан танилцуулсан гэдгийг цохон тэмдэглээд, эдгээр үйл ажиллагаанд гадаадын орнуудын олон төлөөлөгч, атташе нар оролцож, ажиглаж байгааг дурдсан байна.

Түүнчлэн НАТО-гийн үйл ажиллагаатай холбогдуулан Орос, Беларусь аюулгүй байдлаа хангах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авах болно гэдгийг В.Путин хэлжээ.

“Өнөөдрийн хэлэлцээний үеэр бид Орос, Беларусийн батлан хамгаалахын нэгдсэн орон зайг бэхжүүлэх асуудлыг нарийвчлан хэлэлцсэн. НАТО-гийн цэргийн үйл ажиллагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан бид хоёр улсын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллахаар тохиролцсон” гэж Оросын удирдагч хэлсэн байна.

В.Путин Беларусийн түншдээ үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа мөн илэрхийлжээ. Тэрбээр, “Өнөөдөр болсон хэлэлцээ нь Орос, Беларусийн холбоотны харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд тусална гэдэгт би итгэлтэй байна. Маргааш бид тохиролцсоны дагуу цэргийн хамтарсан үйл ажиллагаатай холбоотой төлөвлөсөн арга хэмжээнд оролцоно” гэсэн байна. 

Холбоотой мэдээ