Шинээр 488 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдлээ

               
2022-02-20 0

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 488 иргэн коронавирусний халдвараар авсан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн халдвар бүгд дотоодынх бөгөөд 274 нь орон нутагт, 214 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Халдварын улмаас 41-80 насны хоёр иргэн нас баржээ. Ингэснээр, халдварын улмаас нийт 2087 хүн эндээд байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, 4631 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14 437 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн 1212 нь хөнгөн, 2921 нь хүндэвтэр, 453 нь хүнд, 45 нь маш хүнд өвчилсөн байна.

Холбоотой мэдээ