
Нийслэлд өнөөдөр дархлаажуулах суурин 101 цэгт 101 багийн 433 эмч, ажилтан ажиллана.
Дархлаажуулах цэгүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллах бөгөөд иргэн вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдвараас урьдчиоан сэргийлэх вакцины нэгдүгээр тунд 4, хоёрдугаар тунд 12, гуравдугаар тунд 91, дөрөвдүгээр тунд 76, нийт 183 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 75.1 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 72 хувь, гуравдугаар тунгийн хамралт 53 хувь, нэмэлт дөрөвдүгээх тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.678 (77.3 хувь), 16-17 насны 27.070 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт нь эмнэлэгт хэвтэх эрсдэлийг 84 хувиар бууруулж байна.
Дархлаажуулах цэгийн байршил:








0 cэтгэгдэлтэй