Товчхон
               

Суй Вэнжин, Хан Цун нар БНХАУ-ын баг тамирчдын ес дэх алтан медалийн эзэд боллоо

               
2022-02-20 0

Дэлхийн аварга уран гулгагчид Суй Вэнжин, Хан Цун нар “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын хосын төрөлд алтан медаль хүртэж, БНХАУ-ын баг тамирчдын ес дэх алтан медалийн эздээр тодорлоо.

Ингэснээр БНХАУ есөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны гуравдугаарт бичигдэж эхэлжээ. Норвегийн баг тамирчдын хувьд 15 алтан медаль хүртсэнээр тэргүүллээ хадгалж байгаа бол тус улсын араас 11 алтан медаль хүртсэн Герман удаалж байна.

Дэлхийн хоёр удаагийн аварга Суй Вэнжин, Хан Цун нар богино болон чөлөөт үзүүлбэрийн аль алинд тэргүүлснээр нийт 239.88 оноо цуглуулан алтан медалийн болзол хангажээ. “Пёнчан-2018” олимпоос 0.43 онооны зөрүүгээр мөнгөн медаль хүртсэн хос ийнхүү эх орондоо мөрөөдлөө биелүүлж байна.

Ташрамд дурдахад, 2010 оны Ванкуверийн олимпын уран гулгалтын хосын төрөлд Хятадын тамирчин Шэнь Сюэ, Жао Хунбо нар анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бол Суй Вэнжин, Хан Цун нар Хятадын хоёр дахь олимпын аварга хосоор шалгарчээ.

“Бээжин-2022” олимпын наадам ням гарагт хаалтаа хийх гэж буйтай холбогдуулан Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Хятадын ард түмний олимпын наадмыг дэмжсэнийг үнэлэн Олимпын цомыг гардуулжээ. ОУОХ-ны тэргүүн Томас Бах “Бээжин-2022 Хятадын ард түмний дэмжлэггүйгээр ийм өндөр амжилтад хүрэхгүй байсан гэдгийг тодотгон хэлсэн байна. 

Холбоотой мэдээ