“Хөх сувд-2022″ мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байна

               
2022-02-21 0

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэлтэй танилцлаа.

Тэрбээр, мөсний баярыг үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өгсөн юм.

Одоогоор “Хөх сувд-2022″ мөсний баярын бэлтгэл 50 хувьтай байгааг орон нутгийн удирдлага хэллээ. Тодруулбал, 10 мянга орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолоод, нуурын гадна талбайд зогсоол шийджээ. Мөн мөсөн хаалга, тайз, гулгуураас гадна мөсөн урлан арвыг байгуулна. Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байна. Мөсний баярыг 2014 онд мөс нимгэн байснаас, 2020, 2021 онд коронавируст цар тахлын улмаас  зохион байгуулаагүй аж.

Холбоотой мэдээ