Товчхон
               

Нийт 309 тохиолдол батлагдаж, эндэгдэл бүртгэгдээгүй

               
2022-02-21 0

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 309 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоногийн дотор шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2022 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 138 тохиолдол бүртгэгдэж, түүнээс хойш өдөр бүр 300-аас дээш хүн халдвар авсан нь батлагдаж байв. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 462,406 болж нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар аж.

Тодруулбал,

  • 216 нь Улаанбаатар хотод,
  • 96 нь орон нутагт бүртгэгджээ.

Уг өвчний улмаас өнгөрсөн хоногт эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,329 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13,518 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 1,140
  • Хүндэвтэр – 2,759
  • Хүнд – 378
  • Маш хүнд – 52 хүн байна.

Холбоотой мэдээ