
Өмнөговь аймагт “Түмэн тэмээний баяр-2022” өвлийн наадам ирэх гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд болно. 23 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдааныг өмнө нь Булган суманд явуулдаг байсан. “Уламжлалт тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Монголын анхны өдөрлөг юм. Цар тахлын улмаас хоёр жил тасарсан бөгөөд энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болсон тухай албаныхан онцоллоо.
Энэ үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болно. Мөн атан тэмээ болон хоёр наст хурдан тэмээний уралдаан болох юм.

0 cэтгэгдэлтэй