
Ихэнх хүмүүс өглөөг ядарсан юмуу нойрмог үедээ нэг аяга кофегоор эхлүүлдэг. Кофе нь сэргээх ашиг тустай боловч өөр олон талын эерэг ба сөрөг үйлчилгээг хүний биед авчирч байдаг аж.
Сайн талууд
Хэд хэдэн хавдрын эрсдэлийг бууруулна
Өөхийг шатааж, жинг хасахад тустай
Анхаарал сайжирна
Эрч хүч өгнө
Хүчтэй антиоксидант агуулсан
Антиоксидант – Чөлөөт радикалуудын нөлөөнөөс эсийг хамгаалах бодис юм (хэвийн бодисын солилцооны үед исэлдэлтийн процессоор үүссэн тогтворгүй молекулууд). Чөлөөт радикалууд нь хорт хавдар, зүрхний өвчин, цус харвалт болон хөгшрөлтийн бусад өвчинд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
Чихрийн шижин, паркинстоны эмгэг зэрэг өвчлөлд тустай
Муу талууд
Сэтгэл түгшсэн байдал эсвэл удаан үргэлжилсэн түгшүүр
Цочрол, тайван бус байдал
Амны таагүй үнэр
Кофейн уналт – Нойр дутуу, энэ бодисыг унтахын өмнө хэтрүүлэн хэрэглэсэн эсвэл хэт их хэрэглэснээс үүдэлтэй байж болно. Шинж тэмдгүүд нь хөнгөнөөс хүнд хүртэл хэлбэлздэг бөгөөд хувь хүний хүчин зүйлээс хамааран хэдэн цагаас долоо хоног хүртэл үргэлжилдэг
Кофейны хараат байдал
Унтах хүрдрэлтэй байх эсвэл нойргүйдэл

0 cэтгэгдэлтэй