
“Юнис” хар салхи дайран өнгөрсөн Европын хэд хэдэн улсад 16 хүн нас баржээ. Тодруулбал, Голланд болон Польшид тус тус дөрөв, Их Британид гурав, Герман, Бельгид тус бүр хоёр, Ирландад нэг хүн нас барсан байна. Хар салхины улмаас мод ургамал үндсээрээ булгарч, салхинд хийсэж байшин барилгыг сүйтгэснээр олон хүн нас баржээ.
“Евроньюс” агентлагийн мэдээлснээр, хар салхи Ирландаас Их Британи руу, дараа нь Францын хойд хэсэг, Бенилюксийн орнуудаар дамжин Дани, Герман руу чиглэсэн байна. Хар салхины улмаас тог цахилгааны шугам тасарч, барилга байгууламж эвдэрч сүйдэн, эрэг орчмын газрууд үерт автжээ. Лондон хотод цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас аюулын улаан түвшин зарласан байна.
“Скай Ньюс”-ийн мэдээлснээр, Их Британид өнгөрсөн баасан гарагт болсон хар салхины улмаас 1.2 сая хүн тог цахилгаангүй болсон ба тэдний 155 мянга нь цахилгаангүй үлдсэн хэвээр байна. Түүнчлэн Гатвик, Хитроу болон Манчестер хотын нисэх онгоцны буудлууд хар салхины улмаас хаагдсан байсан ч үйл ажиллагааг нь дахин сэргээсэн гэнэ.

0 cэтгэгдэлтэй