
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг холбогдох албаныханд өнөөдөр үүрэг болгожээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа. Мөн уг үүргийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгосон байна.
Ташрамд дурдахад, “Хөгжлийн банк нь нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай. Үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлийн ангилалд орох эрсдэлтэй байгаа юм.

0 cэтгэгдэлтэй