Товчхон
               

“Омни Капитал” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ

               
2022-02-21 0

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр “Омни Капитал” компани ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжааг эхлүүллээ. Нээлтийн ёслолд СЗХ, Хөрөнгийн бирж, үнэт цаас гаргагч компанийн удирдлагууд оролцов. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай арилжааны нээлтэд хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл их идэвхижиж, тэр дундаа хувьцаа, бонд гэсэн хөрөнгийн зах зээлд гарч буй уламжлалт бүтээгдэхүүнээс гадна шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч эхэлж байна. Үүний нэгэнд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болж буй”-г онцоллоо. “Омни Капитал” компани ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаагаар нийт 5 тэрбум төгрөгийн үнэт цаасны захиалга авах юм.

Тодруулга: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь иргэд, байгууллагад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж тухайн зээлүүдийг багцлан хөрөнгийн зах зээлд шинэ үнэт цаас болгон гаргаж буй үйл ажиллагаа юм. Банк, санхүүгийн байгууллагын хувьд шинээр санхүүгийн эх үүсвэр татаж, шинэ зээлдэгч нарт зээл олгох, үйл ажиллагааны хөрвөх чадвараа нэмэгдүүлж сайжруулах боломж юм. Нөгөө талд, хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн хүсч буй эрсдэл, өгөөжийн түвшинд нийцэх, тогтмол хугацаанд хүүгийн орлого олох санхүүгийн хэрэгслийг сонгон хөрөнгө оруулж, өсгөх боломж юм. 

Холбоотой мэдээ