TODAY “Өдрийн сонин” тойм /2 сарын 21/

               
2022-02-21 0

Гол онцлох: “Хоёр хөрштэйгөө найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эн тэнцүү хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл” гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярилцлаг өгснийг тус сонин онцолжээ. Уг ярилцлагын үндэс нь БНХАУ-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчилсан явдал болсон байна. Бүтэн 2 нүүр дамжсан өргөн ярилцлага болжээ.

Харин дэд онцлохоор зөвлөх Инженер Д.Санжсүрэнгийн “АRTUM” гарч ирснээр барилгын ажлын гүйцэтгэлийн чанар олон улсын жишигт хүрсэн алхам болно” гэсэн ярилцлагыг нийтэлжээ. Орчин үеийн технологийн шийдлийг ашиглан барилгын ажил гүйцэтгэлийг шуурхай, чанартайгаар шийдэх боломжтой “ARTUM” платформын шийдэл, ажиллах арга барилын талаар сониноос уншаарай.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. 1. Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Залуу хүний хувьд аль болох гэрэл гэгээтэй ирээдүйг харсан ажлуудыг бодож, төлөвлөж, хийхийг зорьдог” гэсэн ярилцлагыг Бээжин 2022 өвлийн олимпын хаалттай холбогдуулан хийсэн байна.
  2.  
  3. 2. Утга зохиолын доптор, дэд профессор Ш.Баттөр “Төрийн алба хашдаггүй, улс төрд нөлөөлөлгүй Ч.Мөнхбаярт ямар мэдээлэл байгаад тэр нь гадны албанд хэрэгтэй болох вэ дээ” гэсэн ярилцлага гарчээ. Ш.Баттөр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчлагдаад буй Ч.Мөнхбаярын мэргэжил нэгт нөхөр ажээ. Тэрээр “Үндэсний аюулгүй байдалд иргэн хүн гэхээс илүү албан тушаалтай, эрх мэдэлтэй хүмүүс заналхийлэх нь арай бодитой болов уу” гэх тайлбар өгчээ.
  4.  
  5. 3. Эрүүл мэндийн яамны халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг “Шинэчилсэн журмаар иргэдэд 38 өвчний оношилгоо, шинжилгээ эрт илрүүлэг хийнэ” гэсэн ярилцлага нийтлэгдсэн байна.
  6.  
  7. 4. “Империал гоулд майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Н.Батмагнай “Гэрээ байгуулснаас хойш олон сарын дараа зээл олгохыг нь мэдсэн бол бид гурван жилийн хугацаатай зээл авахгүй байсан” гэх ярицлага гарсан байна.
  8.  
  9. 5. Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох “Зарим улсууд Мянхай ах та хэвээрээ байна л гэдэг юм” гэх уран бүтээлчийн хөрөг ярицлага нийтлэгджээ.
  10.  
  11. 6. Зууны манлай хос дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулга “Хүүхэд байхад аав, ээж хоёр маань тэр үеийн “бохь” шиг л ховор үзэгддэг байлаа” гэх дурсамж ярилцлага нийтлэгдсэн байна.
  12.  
  13. 7. “Монгол цуйван хэр вэ” дуугаараа монголчуудад танил болсон “Чакаланд” хамтлагийн ахлагч Чакамотогийн “Монголын артистуудтай хамтарч уран бүтээл гаргах зорилготой” гэх ярилцлага тус тус нийтлэгджээ.

Холбоотой мэдээ