
Google күүки гэгддэг дижитал хэрэгслийн гуравдагч этгээдийн хэрэглээг хязгаарлах шинэ нууцлалын стандартыг хэрэгжүүлэх хугацаагаа зарлалаа.
Күүки нь хэрэглэгчдийн интернетийн үйл ажиллагааг хянаж, бизнес эрхлэгчдэд зар сурталчилгаа явуулах боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл зар сурталчилгааны компаниуд интернет хэрэглэгч хувь хүмүүсийн интернэт орчин дахь үйл ажиллагааг судалж, түүнийгээ ашиглан тухайн хүнд ямар зар сурталчилгаа явуулахаа тодорхойлдог, ингэснээр google-ээс хайсан зүйлс таны мэдээллийн самбар дээр харагдахыг хэлж байгаа юм.
Google-ээс хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн, “Нууцлалын хамгаалагдсан хязгаарлагдмал орчин” гэж нэрлэгдсэн энэ шинэ бодлого нь гуравдагч этгээдийн зар сурталчилгааны компаниуд интернет хэрэглэгчдийн талаар мэдээлэл цуглуулахын тулд заавал Google-ээр нэвтрэх шаардлагатай болно гэсэн үг юм.
Энэ нь мэдээж зар сурталчилгааны салбарт томоохон алдагдал болох боловч хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлын хувьд таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

0 cэтгэгдэлтэй