М.Гүнбаяр МШХ-ны менежерээр томилогдлоо

               
2022-02-21 0

Дэлхийн шатрын холбооны мастер Мягмарсүрэнгийн Гүнбаяр Монголын шатрын холбооны менежерээр ажиллахаар томилогджээ.

Тэрбээр 2011 оны Монгол улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Монголын 28 дахь аварга болж байсан юм. Дэлхийн шатрын холбооны мастер, Улсын шүүгч, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм байна.

Холбоотой мэдээ