
Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан ч өнөө хэр нь зээлээ төлөөгүй яваа 25 компанийн нэрийг олон нийтэд зарласан. “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр бөгөөд тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.
“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр “Нью Яармаг Хаусинг прожект” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй байна. Тэгвэл прокуророос Ц.Ууганбаярыг цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 12 цагт товложээ.

0 cэтгэгдэлтэй