
Сансрын аялалын тасалбарыг 150,000 ам.долларын барьцаатайгаар худалдаалж эхэлснээр Virgin Galactic компанийн хувьцаа 32%-иар өссөн байна.
Сансрын аялал жуулчлалын Virgin Galactic компани лхагва гарагт анх удаа олон нийтэд тасалбар борлуулах болсноо зарласан ба тасалбарын үнэ тус бүр нь 450,000 ам.доллараас эхэлж байгаа гэнэ. Нэг хүний суудал, хосууд, найз нөхөд, гэр бүлийнхэнд зориулсан, эсвэл бүтэн нислэг захиалах гэсэн сонголтуудтай ба тасалбар худалдан авахын тулд 150,000 долларыг урьдчилан өгсөн байх шаардлагатай.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Virgin Galactic ирээдүйн нислэгийн тасалбарыг 600 орчим захиалсан бөгөөд эдгээр тасалбарууд тус бүр нь 200,000-аас 250,000 долларын хооронд зарагдсан ч энэ наймдугаар сараас эхлэн сонирхсон хүмүүстээ 450,000 долларын үнээр тасалбар худалдаалж эхэлсэн ба 11-р сарын байдлаар 100 орчим нэмэлт тасалбар зараад байна.

0 cэтгэгдэлтэй