
Америкийн судалгааны баг дахин нэг хүний ХДХВ-ийн халдварыг эдгээснээ мэдэгдэв. ХДХВ-ийн халдварыг эмчлэх судалгааны салбарт өнгөрсөн амжилт, бүтэлгүйтэл дээр тулгуурлан эдгээр эрдэмтэд үүдэл эс шилжүүлэн суулгах хамгийн сүүлийн үеийн аргыг ашигласан бөгөөд энэ нь ижил төстэй эмчилгээ хийлгэж болох хүмүүсийн тоог жил бүр хэдэн арван хүртэл нэмэгдүүлнэ гэж найдаж байна.
Халдвараасаа ангижирсан уг эмэгтэй нь ХДХВ -г ялж чадсан 3 дахь хүн болж байгаа ба, мөн анхны эмэгтэй хүн болж байгаа юм.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үхэлд хүргэж болзошгүй хорт хавдар болон бусад өвчнөөр өвчилсөн хүмүүст үүдэл эс шилжүүлэн суулгах замаар ХДХВ-ийн халдварыг эмчлэх оролдлого нь хортой, заримдаа үхэлд хүргэдэг гэнэ. Гэвч Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн, харшил, халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн ДОХ-ын хэлтсийн захирал Карл Диффенбах NBC News-т хэлэхдээ: ХДХВ-ийн халдварыг эмчлэх “найдварыг үргэлжлүүлсээр байх болно” гэжээ.

0 cэтгэгдэлтэй