
Хүүхдийг хүний биеэс гадуур хиймэл орчинд өсгөх тухай санааг шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос л олж харах боломжтой байсан бол удахгүй бодит амьдрал дээр ч харах боломжтой гэдгийг эрдэмтэд мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт эхийн хэвлийг орлох олон технологиуд туршсан ба эдгээр нь хэт дутуу төрсөн нярайг бойжуулах зорилготой байсан билээ. Тэгвэл орон орны эрдэмтэд bbc -д өгсөн ярилцлагадаа дурдсанаар, нярайг анхнаас нь хиймэл хэвлийд бойжуулах цаг тун ойрхон ирж буй ажээ.
Уг шинжлэх ухааны дэвшилт амжиллтай болох нь олон эмэгтэйчүүдийн хувьд баярт мэдээ болох ч хүүхдээ өөрсдөө тээж төрүүлэхийг хүсдэг мөн олон эмэгтэй байгаа. Тэдний хувьд, хүүхдээ хэрхэн тээж төрүүлэх нь хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт байх болно хэмээн эрдэмтэд нэмж дурджээ.

0 cэтгэгдэлтэй