“Super Bowl” 100 хувь хип хоп шоу болжээ

               
2022-02-21 0

АНУ-д хамгийн их хүн үздэг (100сая), Super Bowl Америк хөлбөмбөгийн дундуурх (NFL) урлагийн шоуг 90-2000 оны эхэн үеийн алдарт хип хопчид болох Dr.Dre, Snoop Dogg, Eminem, 50cent гэх мэт millennial үеийнхнийг байлдан дагуулж байсан rapper-ууд нээжээ. Ингэснээр уг шоу100 хувь хип хоп шоу болов.
Реппер Эминем 2002 онд хит болж байсан “Lose Yourself” дуугаа толилуулсныхаа дараа өвдөг сөгдөн суужээ. Энэхүү өвдөг сөгдөж буй үйлдэл нь NFL-ийн холбон тоглогч асан Колин Каеперник анх  цагдаагийн харгислал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцсэн үйлдэл болгон ашигласнаас хойш маргааны сэдэв болж байсан юм. Сан Франциско 49 багийн хамгаалагч асан Каеперник 2016 оны улирлын өмнөх тоглолтын үеэр төрийн дуулал эгшиглэх үеэр энэ эсэргүүцлийн хэлбэрийг эхлүүлж байсан ба Эминем  2017 онд BET Hip Hop Awards-д оролцож рэп хийх үедээ, ерөнхийлөгч асан Дональд Трампыг дуудаж, Каеперник болон арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн харгислалын тухай түүний санааг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан түүхтэй юм.

Дашрамд дурьдахад энэ удаагийн Super Bowl-д Лос Анжелес Рамс баг Цинциннати Бенгалс багийг 23:20-оор буулган авлаа.

Холбоотой мэдээ