
Playboy компани өөрсдийн алдарт “bunny” логог дижитал ертөнцөд түгээх зорилт тавьжээ.
Тус компани туулайн аватар дүрсэлсэн мянга мянган Playboy NFT-г аль хэдийнээ гаргасан байгаа ба Centerfold хэмээх дижитал сошиал платформыг давхар ажиллуулж байгаа билээ.
Тэгвэл үүн дээр нэмэн metaverse-д өөрсдийн Playboy харшаа мөн барихаар төлөвлөж байна гэнэ шүү.
Playboy компанийг үүсгэн байгуулагч Хью Хефнер нас барснаас хойш таван жил, компани нь хуучин хэвлэмэл сэтгүүлээ хааснаас хойш хоёр жил өнгөрсний дараа ч компанийн удирдлагын баг Playboy-г ирээдүйн ертөнц, зах зээл рүү чиглүүлэхээр ажилласаар байгаа ажээ.

0 cэтгэгдэлтэй