
Хэрэв Ангараг гараг дээр дрон нисгэвэл ровертой (сансрын биетийн гадаргууг судлах зориулалттай хэрэгсэл) харьцуулахад хамаагүй илүү газар нутгийг илүү хурдан хугацаанд туулах боломжтой. Гэхдээ ийм төхөөрөмж зохион бүтээх нь асар том сорилт гэнэ.
2021 оны 4-р сарын 19-нд Ingenuity нэртэй бяцхан туршилтын нисдэг тэрэг Ангарагийн гадаргаас хөөрч, түүхэнд бичигджээ. Уг тэрэг аюулгүй газардсанаар хүн төрөлхтөн өөр гариг дээр анхны удирдлагатай нислэг үйлдсэн үйл явдал болсон юм. Түүний газардсан газрыг нисэхийн анхдагчдын нэрээр Wright Brothers Field гэж нэрлэжээ.
2030-аад оны дундуур “Dragonfly” хэмээх нэртэй жижиг машины хэмжээтэй эргэдэг хөлөг дараагийн алхмыг хийхээр төлөвлөж байна. Тэрээр Санчир гаригийн хамгийн том сар болох Титан дээр газардаж, хүн төрөлхтний түүнийг судлах анхны аяллыг эхлүүлэх юм. “Dragonfly” нь ердөө ганц цагт ямар ч гадаргуу дээр суурилагдсан нисдэг тэрэгний урьд өмнө өөр гариг дээр аялж байснаас илүү хол нисэх хүчин чадалтай. Олон ротортой дронтой төстэй уг нисдэг тэрэг нь Титаны гадаргуу дээгүүр нисч, нэг Титан өдөр (дэлхийн 16 хоног) газардаж, дараагийн зорьсон газар руугаа нисэх туршилтаа хийх юм.
Гэхдээ уг сансрын нисэх хүчний хувьд хамгийн том сорилт, магадгүй хамгийн том боломж нь туйлын халуун, даралт, хүчиллэг уур амьсгалтай Сугар гариг юм. Ямар ч газардагч түүний хагарсан, хатуу ширүүн гадаргуу дээр 127 минутаас илүү хугацааг өнгөрөөж чадаагүй юм. Үүнээс гадна эрдэмтэд Сугар гариг руу хоёр онгоц илгээх санал дэвшүүлж байгаа юм байна. Нэг нь манай гаригийн илүү дулаан дээд агаар мандал дундуур тодорхойгүй хугацаагаар нисч чаддаг, нарны эрчим хүчээр ажилладаг, хөдөлгүүргүй нисэх онгоц бөгөөд нөгөө нь гадаргууд ойрхон үүний эсрэг нөхцөлд нисэх, нисдэг далавчтай загвар юм.

0 cэтгэгдэлтэй