TODAY “Өнөөдөр” сонин тойм /2 сарын 21/

               
2022-02-21 0

Гол онцлох: “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын дөнгө” нэртэй асуудал дэвшүүлсэн өгүүллийг сэтгүүлч Ж.Сувдмаа бичиж, нийтэлжээ. Сэтгүүлч энэ нийтлэлдээ 2040 оны байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, түүний дагуул хот, мөн шинэ нисэх онгоцны буудлын нөхцөл байдлыг буулгасан нь сонирхолтой өнцөг болсон байна. Өнөөдрийн амлалт, төлөвлөгөө тухайн үед бүгд биелжээ гэвэл үнэхээр л боломжийн санагдах аж. Харамсалтай нь…

Сонины “Биелдэггүй амлалт” буланд “Өнгөө алдсан дэнж, өөд нь татаж чаддаггүй дарга нар” гарчигтай өгүүлэл мөн хэвлэгджээ. Улсын нийслэлийн төв зүрхэнд шахам оршдог, өөд нь татах зайлшгүй шаардлагатай боловч хэн ч, юу ч хийж чадахгүй өдийг хүрсэн тэр нэгэн дэнжийн талаар дарга нарын “дурсамж” болсон амлалт, эшлэлүүдийг энэ дор нэгтгэсэн байна.

Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:

  1. 1. “Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд сайд Б.Батцэцэг оролцлоо” гэх гарчигтай мэдээ,
  2. 2. “Дуулиантай, шуугиантай шинэ баатруудтай олимп өндөрлөлөө” гэх гарчигтай нийтлэлийг тус сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин бичиж нийтэлжээ.
  3. 3. Дэлхийн мэдээллийн буланд “Донецк, Лугаскийн иргэдийн нүүлгэн шилжүүлж байна” гэж нийтлэл гарчээ. Дээрх муж, хот нь Украйны газар нутагт хамаардаг боловч орос иргэд олонтой хязгаарын бүс аж. Эндээс нүүлгэн шилжүүлэлтээр ОХУ-руу дүрвэж иргэн тус бүрт В.Путин 10 мянган рубль өгч эхэлснийг дурдсан байна.
  4. 4. Эдийн засгийн буланд “23 компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Эдгээр нь 2021 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар болсон компаниуд юм.
  5. 5. Мөн онцлууштай нийтлэл бол “Аппликэйшний зээлийн хүү өндөр байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн гарчиг бүхий нийтлэл байна. 2021 онд улсын хэмжээнд 534 ББСБ давхардсан тоогоор 4.8 сая харилцагчтай үйл ажиллагаа явуулжээ. Эдгээрээс 28 нь зээлийн аппликэйшн хөгжүүлэн ашиглаж байгаа ба 1.3 сая иргэн түүнийг нь ашиглан зээл авсан ба үлдэгдэл нь 308 тэрбум төгрөг байна. Нэг зээлдэгчид дунджаар 228 мянган төгрөг оногдож байгаа ба сарын хүү нь 2.8-4 хувь байна.

Холбоотой мэдээ