Товчхон
               

УГЗ Ц.Чулуунбат зургаа дахь тоглолтоо хийнэ

               
2022-02-21 0

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka & Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд “UB palace”-ын концертын их танхимд хийнэ.

Тэрбээр 1994 онд “Үгүйлэн санана”, 2008 онд “Миний гудамж”, 2013 онд “Содон аялгуу”, 2016 онд “Амьдралын бэлэг”, 2017 онд “Chuka 45” тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан бол энэ удаад зургаа дахь тоглолтоо ийнхүү толилуулахад бэлэн болжээ.

 Түүний тоглолтууд эх орон, хайр, найз нөхөд, бодрол төрүүлсэн халуун дулаан уур амьсгалтай болдог онцлогтой. Тус тоглолтод Төрийн соёрхолт “Харанга” хамтлаг, “Freezone” хамтлаг, дуучин Б.Наранбаатар Б.Баярцэцэг, А.Хишигдалай нар оролцож, ая дуугаа өргөнө гэв.

Холбоотой мэдээ