
Хоакин Финикс DC -ын муу санаатан, Артур Флек буюу жокерийн дүрийг дахин бүтээх бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр 2023 оны хаврын эхээр зураг авалт нь эхэлнэ гэнэ.
2019 онд анх нээлтээ хийж байсан Жокерын үүслийг харуулах кино нь нээлтээ хийснийхээ дараа л шуугиан тарьсан ба олон олон шүүмжлэлүүдийг хүртээд байсан ч үүнийхээ хажуугаар тэрбум гаруй долларын ашиг олж, 2 ч оскарын шагнал хүртээд байгаа билээ.
DC -ын фэнүүд ба жирийн үзэгчид хүртэл 2023 онд зураг авалт нь эхлэх уг киноны үргэлжлэл ангид өндөр найдлага тавьж, тэсэн ядан хүлээцгээж байна.

0 cэтгэгдэлтэй