Хувцас загварын салбар жилд 92 сая гаруй хог хаягдал гаргадаг

               
2022-02-21 0

Хувцас загварын салбар жилд 92 сая гаруй хог хаягдал гаргадаг бөгөөд жилд гаргадаг хог хаягдлийн хэмжээгээрээ дэлхийд 2т ордог юм. Уг асуудлаас болж сүүлийн жилүүдэд залуучуудын загварын хандлага хуучин хувцас руу чиглэж байгаа билээ. Түүнчлэн цар тахлаас хойш millenials, gen z-үүдийн 48% нь хуучин хувцас хандлагатай болсон байна гэсэн судалгаа бий. 
Уг чиг хандлага монголд маань ч дэлгэрэн,олон thrift shop бий болж, залуучууд хуучин хувцас худалдаж авах сонирхолтой болж байна.

RETOIROГ нь монголдоо анх удаа хаягдал хуучин хувцсыг задалж ахин загварчилж цоо шинэ загвар бүтээдэг загвар зохион бүтээгчдийн нэгдэл юм.

RETOIROГ fashion collective-ын 5 дугаар коллекциороо зөвхөн нэг дизайнерийг онцолж Монголын зах зээлд анх удаа хаягдал хуучин хувцсыг ахин загварчилж, цоо шинэ загвар бүтээсэн бүрэн хэмжээний коллекци толилуулж байгаа гэнэ. Энэхүү коллекци нь Б.Номин хэмээх шинээр гарч ирж буй залуу загвар зохион бүтээгчийн анхны бие даасан коллекци юм.

Холбоотой мэдээ