Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилна

               
2022-02-21 0

Үнэт цаасны болон компанийн тухай холбогдох хууль, дүрэм журмын дагуу Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилахаа мэдээлж байна. Эдгээрээс тодруулбал:

  • “Инвескор ББСБ” ХК 2021 оны цэвэр ашгаас нийт 1,793,197,950 төгрөг буюу нэгж хувьцаанд 25 төгрөгийг,
  • “Тавантолгой” ХК (орон нутгийн гэгддэг) нэгж хувьцаанд 257 төгрөгийг,  
  • “Монгол Базальт” ХК нэгж хувьцаанд 17.09 төгрөгийг,
  • “Ард санхүүгийн нэгдэл” ХК нийт 1,333,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 46.58 төгрөгийг,
  • “СҮҮ” ХК нийт 1,589,280,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 4.62 төгрөгийг,
  • “Мах Импэкс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөг,
  • “Монос хүнс” ХК 2021 оны цэвэр ашгаас нийт 817,700,856 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг,
  • “Улаанбаатар хивс” ХК нэгж хувьцаанд 1200 төгрөгийг тус тус хуваарилахаар болсноо мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ