
Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаатай холбоотойгоор Европын хэд хэдэн агаарын тээврийн компани Украин руу хийх нислэгүүдээ цуцаллаа.
ХБНГУ-ын “Lufthansa airlines” компани 2 дугаар сарын 21-нээс 28-ны хооронд Киев рүү чиглэсэн бүх нислэгээ зогсоосон байна. Үүнээс гадна “Swiss International Airlines”, “Austrian Airlines” компаниуд мөн Киев рүү хийх нислэгүүдээ цуцалжээ. Дээрх компаниуд энэ сарыг дуустал тус чиглэлийн нислэгээ цуцалж, цаг үеийн нөхцөл байдлыг ажиглаж байж нислэгээ сэргээх эсэхийг шийднэ гэдгээ мэдэгдсэн байна.

0 cэтгэгдэлтэй