
PlayStation 5 аа гаргаснаас хойш жил гаруйн дараа Sony үүнд зориулсан virtual reality -г гаргахаа зарлалаа.
PS VR2 гэж нэрлэгдсэн уг шинэ технологи нь VR төхөөрөмжийг, цоо шинэ VR2 Sense хянагч болон энгийн нэг утастай тохируулгатай хослуулсан ба уг төхөөрөмж нь өөрөө 110 градусын харах талбар бүхий 4K HDR, 90/120 Гц давтамжтай ажиллах боломжтой OLED дэлгэцээр дамжуулан гөлгөр дүрслэлийг санал болгож, тоглоом тоглоход илүү тод дүрсийг бий болгодог байна. PlayStation 5-ын Tempest 3D AudioTech нь бодит дуу чимээ гаргах боломжийг олгодог.

0 cэтгэгдэлтэй