
АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Teslamotors нь Model Pi гар утсыг “албан ёсоор” худалдаанд гаргах гэж байна гэж олон нийтэд мэдээлжээ. Яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа ч аль хэдийн маш их хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой болсон байгаа бөгөөд энэ жил загвараа гаргана гэж таамаглаж байгаа юм байна. Энэ утсыг Starlink технологиор идэвхжүүлсэн ба Ангараг гараг дээр ч төгс ажиллах болно гэж Gulf News таамаглаж байна. Starlink технологи нь Илон Маскийн хамгийн чухал төслүүдийн нэг бөгөөд дараагийн үеийн ухаалаг утасыг төлөөлнө гэж үздэг.
Starlink хиймэл дагуулын холболтоос гадна Tesla Model Pi нь дөрвөн камертай, нарны зайгаар цэнэглэдэг, футурист загвараар өнгөө өөрчилдөг, крипто олборлох чадвартай ч гэсэн цуу яриа явсаар байгаа юм.

0 cэтгэгдэлтэй