Дэлхийн найм дахь тив ЗЕЛАНД

               
2022-02-21 0

2017 онд хэсэг геологичид маори хэлээр Зеланд-Тэ Риу-а-Мауи-г буюу дэлхийн 8дахь тив болох Зеландыг нээснээ зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж байсан. Уг Зеланд хэмээх тив нь 1.89 сая хавтгай дөрвөлжин миль (4.9 сая хавтгай дөрвөлжин км) өргөн уудам тив нь Мадагаскараас зургаа дахин том юм.

Анх 1895 онд Шинэ Зеландын өмнөд эргийн ойролцоох хэд хэдэн арлуудыг судлах аялалд оролцож байсан Шотландын байгаль судлаач Сэр Жеймс Хектор Зеландын оршин тогтнох анхны бодит сэжүүрүүдийг цуглуулсан ба Тэдний геологийг судалсны дараа тэрээр Шинэ Зеланд бол ” өмнөд болон зүүн талаараа сунаж тогтсон их тивийн оройг бүрдүүлсэн уулын гинжин хэлхээний үлдэгдэл ба уг их тив одоо живсэн …” гэж ээ.

Энэ бүх хугацааны турш дэлхийн нэвтэрхий толь бичиг, газрын зураг, хайлтын системүүд ердөө долоон тив байдаг гэж бичсээр ирсэн байсан ч багийнхан энэ нь буруу гэдгийг дэлхий нийтэд итгэлтэйгээр мэдэгдсэн ба ягүнэндээ найман тив байгаа бөгөөд Зеланд нь хамгийн жижиг, хамгийн залуу тивээр тодорсон м. Зеланд тивийн 94% нь усан дор байдаг бөгөөд Шинэ Зеланд зэрэг хэдхэн арлууд далайн гүнээс гарч ирдэг. Энэ бүх хугацаанд ил харагдахуйц нуугдаж байсан.

Zealandia – The Eighth Continent | World's Largest Microcontinent
Зеланд тив

Зеландыг нээсэн багийн нэг хэсэг байсан Шинэ Зеландын Кроун судалгааны хүрээлэнгийн GNS Science-ийн геологич Энди Туллоч “Энэ бол маш тодорхой зүйлийг илрүүлэхэд хэсэг хугацаа шаардагддагийн жишээ юм” гэж хэлжээ.

Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Дөрвөн жил өнгөрсөн байгаа ч энэ тив урьд өмнөх шигээ оньсого мэт болсон бөгөөд түүний нууц нь 6,560 футд (2 км) байгаа ба  “Хэрхэн үүссэн бэ?” “Тэнд юу амьдардаг байсан бэ?” мөн “усан доор хэр удсан бэ?” гэх мэт асуултуудыг өнөөдрийг хүртэл дагуулсаар байгаа ажээ.

Холбоотой мэдээ