
Гол онцлох: “МАН гишүүнчлэлээсээ хаслаа гээд яадаг юм бэ” гэсэн гарчигтай өгүүллийг онцлон нийтэлжээ. УИХ-ын гишүүн байсан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнчлэлээс хассан хурлыг өнгөрсөн Баасан гарагт хийсэн билээ. Сэтгүүлч үүнийг шүүмжилж “хэрэг нь тодорхой болж, хуулийн байгууллагаар шийдэгдээд удаж байхад ийм шийдвэр гаргаж буй нь нийгэмд ямар ач холбогдолтой вэ” гэж хатгажээ. Харин ч яг одоо “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлдэгчийн дотор нь хамаарал бүхий компаниуд нь нэр цохиж яваа УИХ-ын гишүүддээ яаж хариуцлага тооцохыг харъя гэсэн байна.
Дугаарын дэд онцлох материалд “Инцляцтай эвлэрэх үү” гэсэн өгүүллийг нийтэлжээ. Эдийн засгийн бүтэц, гадаад ба дотоодын хамаарал ямар байдгийг дэлгэрэнгүй тайлбарлаад “Энэ хавар биднийг инфляц “дээрэлхэх” нь тодорхой байна” гэж дүгнэсэн байна. Монголбанкнаас инфляцын талаар дэвшүүлж буй таамаглал нь бодит байдалд нийцэхгүй байгааг ч сануулсан байна. Төв банкнаас “Энэ удаагийн инфляцыг эдийн засгийн тогтсон онол болсон бодлогын хүүг өсгөх замаар барих боломжгүй” гэдгээ илэрхийлсэн аж.
Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагуудыг жагсаая:
- 1. “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төслийн нэгдүгээр модулийн зөвлөх багш Г.Чанцалдуламын “Багш заах арга зүйгээ багахан өөрчлөхөд л гарах үр дүн нь илүү байх болно” гэсэн ярилцлага нийтлэгджээ.
- 2. “Дархан-Уул, Дундговь, Хэнтийн удирдлагууд боловсролын салбартаа онцгой анхаарчээ” гэх мэдээлэл,
- 3. “Тель Авив 2022” гран сламаас манай жүдочид 3 хүрэл медаль хүртлээ гэх спортын мэдээ нийтлэгджээ. Уг тэмцээнд манай улсыг төлөөлж Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубын тамирчин Б.Цогт-Очир, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Хэрлэн, Хөвсгөл аймаг, “Имперо” группын тамирчин Б.Баасанхүү нар хүрэл медаль хүртжээ.

0 cэтгэгдэлтэй