Далайн гүн дэх амьтдыг судлахад трал тор ашигладаг

               
2022-02-21 0

Калифорнийн эргээс нэн ховор “сүнс” гэгддэг  медуза олдсон байна. Тус амьтныг Stygiomedusa gigantea гэж нэрлэдэг бөгөөд түүнийг 1899 онд анх нээсэн бөгөөд нээсэн цагаас хойш эрдэмтэд  уг амьтантай 100 орчим удаа л таарчээ.

Stygiomedusa gigantea нь 10 метрээс илүү урт тэмтрүүлтэй бөгөөд үүнийг олзыг барьж авах, барихад ашигладаг гэж эрдэмтэд үздэг. Зөвхөн далайн маш гүн хэсэгт л байдаг энэ амьтны хонх нь нэг метрээс илүү урт юм.

تويتر \ MOBYDICK على تويتر: "This giant deep sea jellyfish was caught in  our nets today! Stygiomedusa gigantea has only been spotted a total of 115x  and is the largest predator of

Арваннэгдүгээр сард далайн гүнд ажиглалт хийсэн Монтерей Бэй Аквариумын Судалгааны Хүрээлэнгийн (MBARI) багийнхан тэдгээр амьтдыг Калифорни мужийн эрэг хавиар олсон ба одоогоор судалж байгаа юм байна.

BARI нь Калифорнийн эрэг орчмын усыг хэдэн арван жилийн турш судалж, олон мянган шумбалт хийсэн боловч тэдний тоног төхөөрөмж нь энэ гайхалтай амьтныг ердөө 9 удаа олж байсан байна.

Stygiomedusa gigantea Angola 28/12/15 -1080m | JellyWatch

Олон жилийн өмнөөс далайн гүн дэх амьтдыг судлахад трал тор ашигладаг байсан бөгөөд эдгээр тор нь загас, далайн амьтан судлахад үр дүнтэй байдаг ч медуза баригдах үедээ нялцгай  биет болж хувирдаг тул барьж судлахад маш хэцүү байдаг гэнэ.

Холбоотой мэдээ