АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан М.Помпео Тайваньд айлчилна

               
2022-02-21 0

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео ирэх гуравдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Тайваньд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Цай Ин Вэнтэй уулзана.

Мөн тэрбээр Тайванийн дэд Ерөнхийлөгч Лай Чин Дэгийн хүлээн авалтанд оролцож, Парламентын дарга Ю Си Кунь, Гадаад хэргийн сайд Жозеф У нарт бараалхана хэмээн Тайванийн Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудсанд өнөөдөр мэдээлжээ.

М.Помпео мөн илтгэл тавих арга хэмжээнд оролцож, Тайванийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын хүмүүстэй уулзах аж. 

Холбоотой мэдээ