Товчхон
               

Сургууль, цэцэрлэгийн орчинд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг үүрэгдэв

               
2022-02-21 0

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг, даалгаврыг өглөө.

 Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хүрээнд:

  • 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах, 
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавих

Цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд:

  • 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын “Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээхийг үүрэг болгов.

Холбоотой мэдээ