Товчхон
               

Улсын хэмжээнд өнгөрсөн онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлджээ

               
2022-02-21 0

Өнгөрсөн онд насанд хүрээгүй 921 хүн гэмт хэрэг үйлдэж, 1,365 хүн гэмт хэргийн улмаас өртөж хохирчээ.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо долоон хувиар буурсан боловч хохирсон хүүхдийн тоо 16.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин 2022 оны эхний нэг сарын байдлаар 45 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 220 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагад 2021 оны нэгдүгээр сараас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдэж, алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэрт оршин суух эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэхээр ажиллаж байна.

Мөн тэдэнд хариу үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, сум дүүргийн хамтарсан баг, нутаг дэвсгэрийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажил арга хэмжээ зохион байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ