Товчхон
               

Банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

               
2022-02-22 0

Монголбанкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлаж банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг олголоо.

Тус арилжаанд Худалдаа хөгжлийн, Голомт, Богд банк зэрэг банк оролцож дээрх санхүүжилтийг авах хүсэлт ирүүлжээ. Мөнгөний бодлогын хорооны 2021 оны болон энэ оны 1 дүгээр тогтоолд үндэслэн төв банк өчигдөр урт хугацаат репо арилжаа зохион байгуулсан юм. 

Мөнгөний бодлогын хорооны тогтоолын дагуу уул уурхайн бус экспорт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмж, зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. 

Энэ нөхцөлөөр уул уурхайн бус экспорт, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох аж.

Холбоотой мэдээ