TODAY “Үндэсний шуудан” сонины тойм /2 сарын 28/

               
2022-02-28 0

Гол онцлох: Одоогоос 30 жилийн өмнө монгол тахь эх нутагтаа эргэн ирсэн. Энэ ажлыг гардан хийсэн хүн бол Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бальдир юм. Тэрээр “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагыг энэ дугаарын гол онцлохоор нийтэлжээ. “Хэдэн үе дамжиж эх орноосоо хол байсан амьтан уулынхаа оройг таньдаг юм байна” гэж Ян Баумен хэлсэн гэж тэрээр ярьж байна.

Харин дэд онцлохоор “Ж.Эрхэмбаатар захирал аа, үйлдвэр байгуулна гэдэг ганц хүний ажил биш” гэх гарчигтай өгүүллийг нийтэлсэн байна. Энэ нь Хөгжлийн банкнаас өнгөрсөн долоо хоногт өгсөн мэдээллийн үеэр албан тушаалтнуудын хэлж буй тайлбар, хандлага нь хэт өрөөсгөл байгааг шүүмжилжээ.

Ингээд тус сонинд нийтлэгдсэн бусад мэдээлэл, ярилцлагыг жагсаая:

  1. 1. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан “Метан хийн хайгуулын ажлын санхүүжилтийг Австралийн хөрөнгийн бирж дээрээс “Jade Methane” компаниар дамжуулан татсан” гэх ярилцлага,
  2. 2. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн зөвлөх Майкл Брюер манай улсад “Монголын экологийн цагдаа: Дэлхийн жишгээр ажиллаж, иргэдтэй түншлэх нь” төслийн хүрээнд мэргэшүүлэх сургалт хийхээр иржээ. Тэрээр “Экологийн цагдаа дотоодын бусад байгууллагатай хамтарч ажилласнаар үр дүнд хүрнэ” гэх ярилцлага,
  3. 3. Судлаач Л.Цэвээдорж Ph.D урлагийн шүүмж судлал “Дуу бүхэн дуурьсдаггүй” гэх нийтлэл,
  4. 4. Дэлхийн мэдээллийн хэсэгт “Европын орнууд агаарын хилээ хааж, Оросын эсрэг хоригоо улам чангатгалаа” гэх өгүүлэл,
  5. 5. Японы манга, косплэйн уралдаанаас бэлтгэсэн “Ялагчид жилийн турш Японы Элчин сайдын яамны арга хэмжээнд оролцоно” гэх гарчигтай сурвалжилга тус тус нийтлэгджээ.

Холбоотой мэдээ