
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах ажил өнгөрсөн долоо хоногт явагдаж дууссанаар өнөөдрөөс эхлэн багачууд цэцэрлэгтээ явж эхэллээ.
Нийслэлийн 9 дүүргийн, 261 цэцэрлэгт 2, 3, 4, 5 настай хүүхдүүдийг бүртгэхдээ дараах байдлаар хяналтын тоо баталжээ:
- 2 настай хүүхэд 10751
- 3 настай хүүхэд 2805
- 4 настай хүүхэд 1986
- 5 настай хүүхэд 2344 авахаар тооцсон байна.
Харин эдгээрээс зөвхөн 2 настай хүүхдийн хяналтын тоо нь давсан буюу илүү олон хүүхэд бүртгүүлжээ. Бусад нь хяналтын тоондоо хүрээгүй байна. Бүртгүүлсэн хүүхдийн тоог авч үзвэл:
- 2 настай 17007
- 3 настай 2164
- 4 настай 268
- 5 настай 154 хүүхэд тус тус цэцэрлэгт элсэхээр шинээр бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд багачуудын цэцэрлэг хаалттай байсан ба ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг бууруулснаар 2 ба 3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгээгүй түр хойшлуулаад байсан билээ.

0 cэтгэгдэлтэй