Товчхон
               

ӨНӨӨДӨР: Монгол банкны удирдлагууд мэдээлэл хийнэ

               
2022-02-28 0

Хоёрдугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулган эхэлнэ.

10.30 цагт Монголбанкны Г байранд тус банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ

11.00 цагт Шүүхийн сахилгын хорооны байранд шүүгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөрт зориулан ЖЕХ-ноос зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” аяны нээлтийн хэвлэлийн хурал цахимаар болно.

14.30 цагт Барилга хөгжлийн төвийн “Барилгачин танхим”-д БХБЯ-ны удирдлагууд хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрх буюу тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхлэх талаар аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуутай уулзана. Утас: 99074774

15.00 цагт ГХЯ-нд тус яамнаас Украин дахь иргэдийг татан авах ажлын талаар мэдээлнэ.

15.30 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Улс төрийн нам, намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, бодлого зохицуулалт, анхаарах асуудлууд, олон улсын сайн туршлага” сонсгол-хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Монголын ардчилсан холбооны Ерөнхий зо­­хи­­цуу­­­­­­­лах зөвлөлийн дарга Д.Мон­­­­­гол­­­хүү тус холбооны V их хурлын та­лаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт АНУ-ын олон улсын хөгж­­лийн байгууллага USAID, DAI-аас хэрэгжүүлж буй цахим аюул­­­гүй байдлыг дэмжих “Ми­ний ми­­нийх” кам­­­панит ажлын хү­­­­рээнд А.Хишигда­лай, “Gangbay” хамт­лагийн “Ми­­нийх” уран бүтээл бо­лон зур­­гаан сая төгрөгийн  шаг­на­­­лын сан­тай дууны урал­­дааны талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ