Товчхон
               

Сэрэмжлүүлэг зөвлөмжийг байршууллаа

               
2022-02-28 0

Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Аюулгүй галлагаа” аяны хүрээнд иргэдэд галлагааны аюулгүй байдлыг хэвшүүлэх, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх зорилгоор гарын авлага, зурагт хуудсыг хот хоорондын автобусанд байршууллаа.

Тодруулбал гарын авлага, сэрэмжлүүлэг зөвлөмж бүхий зурагт хуудас, наалтыг Архангай, Баянхонгор, Увс, Завхан, Өвөрхангай чиглэлийн автобуснууд , Таван шар-Офицер чиглэлийн автобусанд тус тус байршуулж, иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа гэж Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ