
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын зорилго оршдог.
2021-2022 оны хичээлийн жилийн хувьд E-Mongolia системээр 2022 оны гуравдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 10-ны хооронд цахимаар бүртгэл явагдана. Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
- 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар 18 нас хүрсэн байх
- Үнэлгээний голч дүн 2.8-аас дээш байх
- Нэгдүгээр курсын оюутан байх

0 cэтгэгдэлтэй