
Гол онцлох: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ярилцлага “Та намайг харгис хүйтэн гэж хэлж байна, би бол үүнийг зарчим гэж боддог” гэх гарчигтайгаар бүтэн 4 нүүр дамнан нийтлэгдсэнийг дугаарын гол онцлох болгожээ.
Харин дэд онцлохоор өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Медипас” эмнэлгийг хувийн хэвшлээс буцаан авч, төрийн өмчид шилжүүлж буй үйл ажиллагаа болсон. Уг үйл ажиллагааг Шадар сайд С.Амарсайхан удирдан зохион байгуулсан тухай “Өдрийн сурвалжилга” буландаа “Өдрийн сонин” онцлон нийтэлсэн байна.
Ингээд тус сонинд хэвлэгдсэн бусад нийтлэл мэдээллийг жагсаая:
- 1. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин “Малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй” гэх ярилцлага,
- 2. “Хөгжлийн төслийг сурвалжилсан тэмдэглэл” гарчигтайгаар Ховд аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудыг газар дээр нь үзсэн сэтгүүлчийн сурвалжилга,
- 3. Олон улсын эрх зүй судлаач О.Зундуйдоржийн “Ардчилсан оронд төрчихөөд бусдаас хамааралтай байна гэдэг эмгэнэл” гэх ярицлага,
- 4. Украйн дахь монгол иргэний ээж Б.Нинжиндуламын “Украйны цагдаа нар нь хориглоод хүүтэйгээ утсаар ч ярих боломжгүй болох нь” гэх ярилцлага,
- 5. “Зола брос” циркийн акробат академийн дасгалжуулагч, багш Б.Золбаясгалангийн “Төр засгийн дэмжлэгтэй дэлхийн мэргэжлийн циркчидтэй Монголын жирийн хувийн циркчид өрсөлдөж хүрэл цом хүртлээ” гэх ярилцлага,
- 6. Цаг уурч Х.Ахметали “Гуравдугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байна” гэх ярилцлага,
- 7. ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын багш профессор, доктор (Ph. D) Ц.Цэвэгжав “Экологийн өндөр шаардлага хангасан дотоод шаталтын хөдөлгүүрийг үйлдвэрлэх техникийн болон түлшний нөөц улам хомсдож байна” гэх ярилцлага тус тус нийтлэгджээ.

0 cэтгэгдэлтэй