
Өнгөрсөн долоо хоногт Ираны баруун хэсэгт орших Хузестан мужид нөхөр нь 17 настай охины толгойг тасалсан нь хүн амины хэрэг нь тус улсын жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль тогтоомжид дахин анхаарал хандуулахад хүргэжээ.
Нөхөр Сажжад Хейдари нь Ахваз мужийн нийслэлд эхнэрийнхээ тасархай толгойг бариад инээмсэглэн алхаж буйг харуулсан дүрс бичлэгүүд цахим сүлжээнд цацагдаж эхэлсэн байна. Тус бичлэгт Хейдари нэг гартаа хутга, нөгөө гартаа охины толгойг барьсан байдалтай байв. Фарс мэдээллийн агентлагт нийтэлсэн ярилцлагадаа Сажжадын ээж хүү нь өөрийн хүүгээ ална гэж сүрдүүлсэн тухай тэмдэглэжээ. Хейдари анхны эхнэрийнхээ үхэлд буруутгагдан шийтгэл хүлээж байсан аж.
IRNA агентлагийн мэдээлснээр охин Хейдаритай гэрлэхдээ 12 настай байжээ. Охины аав ярилцлага өгөхдөө, охиноо гэрлэхийг зөвшөөрсөн хуулийн гэрчилгээ авсан гэж хэлсэн байна. Иранд гэрлэлтийн доод нас охидод 13, хөвгүүдэд 15 нас байдаг гэнэ.
Түүнчлэн Ираны хойд хэсгийн Талеш мужид 14 настай охин 29 залуутай гэр бүл болсныхоо дараа гэрээсээ зугтаж яваад төрсөн аавдаа хадуураар цохиулан нас барсан байна. Түүний аав энэ тухай хэлэхдээ “Нэр төрийн аллага” байсан хэмээн тайлбарласан нь олны дургүйцлыг ихээхэн хүргээд байсан юм.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй