
Токио хотын ойролцоох Канагава мужийн Ямато хэмээх газар 2019 онд нас барсан хүүгийнх нь шинжилгээний хариуны улмаас хүүгийн ээж Аяано Уэдаг баривчилсан байна.
Хүү архаг астматай бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй гипоксийн энцефалопати буюу тархины гэмтлийн улмаас нас барсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Харин Аяано Уэда өөрийн хөршүүддээ өглөө сэрэхэд хүү нь амьсгалахгүй байсан хэмээн тайлбарласан байна. Сувилагч мэргэжилтэй Аяано Уэда хүүгийнхээ талаар дуудлага өгснөөр яаралтай эмнэлэгт аваачсан боловч хүү хэдийн амьсгал хураасан байжээ.
Хүүгийн биед хийсэн шинжилгээний дүнд гадны хүч хэрэглэсэн байж болзошгүй хэд хэдэн ул мөр илэрсэн тул Аяано Уэда хүүхдийн хамар амыг нь хааж боомилсон хэргээр цагдаад баривчлагджээ. Тэрбээр өмнө нь гурван хүүхдийнхээ нас барсан дуудлагыг цагдаа нарт мэдэгдэж байжээ. Түүний том хүү, охин 20 орчим жилийн өмнө нас барж, 2017 онд өөр нэг хүү нас барсан нь тогтоогдсон байна. Шинжээчид Аяано Уэдаг асран хамгаалагч нь өөрийн асрамжид байгаа хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн анхаарлыг татахын тулд өвчлөл, гэмтэл учруулдаг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болох Мюнхаузены синдромоор өвчилсөн гэж сэжиглэж байгаа аж.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй